Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНСГОЛ: С.Ганбаатарын эхнэр ХБ-ны “Ди Би Эм лизинг” ХХК-иас 674 мянган ам.долларын зээл авсан компанийн захиралтай хамтарсан компани эзэмшдэг

Огноо
Унших
1 минут 36 секунд

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр зохион байгуулагдаж байна. Үдээс хойшхи хуралдаанаар Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-иас олгосон санхүүгийн түрээсийн зээлүүдийг хэлэлцэж байна.

"Түмэн жинчин" ХХК нь төмсөөр чипс үйлдвэрлэх төслийн хүрээнд “Ди Би Эм лизинг” ХХК-иас 674 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний санхүүжилтийг авчээ. Гэвч тоног төхөөрөмж нийлүүлэхээр гэрээлсэн компани нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй байна.

Компанийн гүйцэтгэх удирдлага болон хамаарал бүхий байдлаас харахад, эл компанийн дэд захирал Б.Ганбаатар нь УИХ-ын гишүүн Сайнхүүгийн Ганбаатарын эхнэр Б.Тунгалагтай "Дархан ургах наран зүг" ХХК-ийн хувьцааг эзэмшдэг аж. Энэ нь УИХ-ын гишүүн С.Ганбаатарын Хөгжлийн банкны зээлтэй холбогдож буй хоёр дахь тохиолдол юм. Нотлох баримтыг шинжлэн судлах анхны сонсголоор УИХ-ын гишүүн Т.Доржханд С.Ганбаатар гишүүний “санал болгосноор“ 2015 онд “Мон Лаа“ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Энхсайхантай нэг удаа уулзсан нь Хөгжлийн банктай зээлтэй холбоотой байсан хэмээн гэрчээр оролцож мэдээлэл өгсөн.

Туркт болсон газар хөдлөлтийн улмаас 500 гаруй хүн нас баржээ
Туркт болсон газар хөдлөлтийн улмаас 500 гаруй хүн нас баржээ
 
ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.