Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр зохион байгуулагдаж байна. Үдээс хойшхи хуралдаанаар Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-иас олгсоон санхүүгийн түрээсийн зээлүүдийг хэлэлцэж байна.
“Ди Би Эм лизинг” ХХК газар тариалангийн техникийн шинэчлэл хийх төслийн хүрээнд нийт дөрвөн удаагийн олголтоор 48.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгожээ. Үүнээс 2018 оны зургаадугаар сарын 28-ны өдрийн Үндэсний хөрөнгө оруулалтын банкаар дамжуулан шилжүүлсэн гэх 105 мянган ам.долларын гадаад гуйвуулгын төлбөр нотлогдоогүй байна.