Миннесота мужийн Миннеаполис хотод африк гаралтай эрэгтэй цагдаагийн гарт амиа алдсан хэрэг гарсан нь АНУ даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж эхэлжээ.
Даваа гарагт 46 настай Жорж Флоидыг сэжигтнээр баривчилсан цагдаа гарыг нь гавлан газарт хэвтүүлээд хүзүүн дээр нь өвдөглөж, амийг нь хөнөөсөн байна. Үйл явдлын дүрс бичлэг нийтэд тарсны дараа Лхагва гарагт Миннеаполис хотод иргэдийн тэмцэл эхэлж, сүүлдээ эмх замбараагүй байдал, галдан шатаалт, дээрэм тонуул болон үргэлжилжээ.
Эмх замбараагүй байдал Миннесота мужийн Сэнт Пол хотод мөн бий болж, АНУ-ын Нью Йорк, Лос Анжелес, Чикаго, Денвер, Атланта, Мэмфис зэрэг бусад хотуудад цагдаагийн харгислалын эсрэг жагсаал цуглаан өрнөсөн байна.