Түлхүүр мэдээлэл:
- АНУ өөрийн улс дахь хятад оюутнуудын визийг цуцалж болзошгүй байна.
- Хэрэв ингэвэл 3000 хятад оюутан визээ цуцлуулж, нутаг буцах хэрэгтэй болно.
- Тус улсад нийт 360000 хятад оюутан сурдаг байна.
Трампын засаг захиргаанаас АНУ дахь хятад оюутнуудын визийг цуцалж магадгүй байгаа талаар The New York Times сонин мэдээлжээ. Учир нь БНХАУ сүүлийн үед Хонк Конгийн тусгаар тогтнолыг цуцалж, статусыг нь өөрчлөх шинэ хууль баталсан мөн коронавирусний талаарх мэдээллийн ил тод байдал дутмаг байгаа зэрэг шалтгаанаас болж Америк, Хятад хоёр улсын харилцаа хурцадмал байгаа билээ.
Тиймээс Трамп БНХАУ-тай буюу тус улсын Ардын чөлөөлөх армитай холбоо харилцаатай сургуулиудад сурдаг төгсөх курсын хятад оюутнуудын визийг цуцлах хүсэлтэй байгаа аж. The Times сонинд бичсэнээр уг шийдвэрээр бол АНУ-д сурдаг 360,000 хятад оюутны 3000 нь визээ цуцлуулах эрсдэлтэй байгаа юм байна.
Ингэснээр АНУ-д байгаа хятад оюутнуудын виз цуцлагдаж, нутаг буцах бол АНУ-аас гадна буй хятад оюутнууд АНУ-д очих эрхгүй болох юм. Гэвч уг шийдвэрийг хятад оюутнуудын сургалтын төлбөрөөс ихээхэн ашиг олдог байгууллагууд эсэргүүцэж магадгүй байна.
Мөн ийм алхам хийснээр Америкийн оюутан, судлаачдын эсрэг Хятад улс хариу арга хэмжээ авч магадгүй юм.
Эх сурвалж: Foxbusiness.com