Цагдаагийн байгууллагаас өчигдөр Нэгүүн сайтын сэтгүүлч Б.Анхбаярыг хойшлуулшгүйгээр 48 цаг баривчлах шийдвэр гаргаж хорьсон. Ямар үндэслэлээр хорьсон талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Сэтгүүлч Б.Анхбаяр шөнийн цагаар үйл ажиллагаа явуулдаг саун массажны газарт дайрч ороод тэнд ажиллаж байгаа охид бүсгүйчүүдийн бичлэгийг хийж, мөнгө өгвөл нийтлэхгүй. Өгөхгүй бол "Биеэ үнэлэгч" гэж сошиалд цацна гэж сүрдүүлсэн байна. Мөн энэ үйлдлээрээ өмнө нь хэд хэдэн хүнээс мөнгө авсан нь тогтоогдсон" гэсэн юм.
Тэгвэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд сэтгүүлч Б.Анхбаярыг ЭХТА-гийн 17.6.1-т зааснаар буруутган шүүхээс үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ.
Түүнийг сэтгүүлчийн ажил, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдыг заналхийлэх гэмт хэргээр шалгаж байна.