Хүн бүр амьдралынхаа зохиолыг мөр, мөрөөр нь бичиж яваа ч хэн нэгэн гарч ирэхэд хамтдаа бичилцэж эхэлдэг. Таны амьдралын зохиол хэрхэн бичигдэж байгааг та тунгаан бодож байсан уу.
Тэгвэл дээрх асуултын хариултыг өгөх “Зохиолгүй амьдрал” жүжгийн хаалтын тоглолтууд хоёрдугаар сарын 14-нийг дуустал өдөр бүр соёлын төв өргөөнд 19 цагаас тоглогдох аж.
Урлаг маш гайхамшигтай. Инээдээр хүнийг ухааруулж, эргэцүүлэх боломжийг олгож, уужирч тайвшрах мэдрэмжийг ч төрүүлж чаддаг. Магадгүй ямар ч зохиолгүй энэ амьдралд зохиолтой бүтээлийг мэдрүүлэхийн тулд урлаг үүссэн болов уу. Эцэс сүүлд нь гэж хэлэхэд жүжгийг үзээд инээгээд гарвал энэ энгийн л нэг инээдмийн жүжиг. Харин эргэцүүлээд гарвал энэ шилдэг жүжиг гэдгийг хэлэх байна.