Энэ жил үүсээд буй нөхцөл байдлын улмаас их, дээд сургуулиуд төгсөлтийн баяртай холбоотой ямар нэгэн арга хэмжээг зохион байгуулахгүй байх чиглэлийг БСШУСЯ-наас өгсөн билээ.
Иймд зарим сургуулиуд өөрсдийн нөхцөл боломжид тулгуурлан төгсөлтийн баярын арга хэмжээг цахимаар зохион байгуулж байна. Эдгээрийн нэг нь АШУҮИС юм.
Тус сургууль нь 2019-2020 оны хичээлийн жилд төгсөж буй 1,944 төгсөгчдөө баяр хүргэж, төгсөлтийн баярын цахим хүндэтгэлийн арга хэмжээг цахимаар зохион байгуулж байна. Хүндэтгэлийн арга хэмжээг фейсбүүк хуудсаараа шууд дамжуулж байгаа аж.
Тус үйл ажиллагаанд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл, АШУҮИС-ийн УЗ-ийн дарга, Монгол Улсын ардын эмч, анагаах ухааны доктор, профессор Ж.Хатанбаатар, эрдэмтэн багш нар оролцож байна.
ЦАХИМ ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ШУУД ҮЗЭХ: