Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Манай улсад 1908 хүн ажиглалтад байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 4 секунд

Эрүүл мэндийн яамнаас Ковид-19 халдварын тархалтын талаар ээлжит хэвлэлийн хурал хийж байна. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: ХӨСҮТ, Дархан, ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 369  хүн шинжилгээ хийхэд 351 хүнд илрээгүй. Харин 18 хүнд шинээр илэрлээ. Алтанбулагийн боомтоор ирсэн 230 хүний шинжилгээг хийхэд дээрх хариу гарлаа. Ингээд нийт 179 хүн халдвар авсны 43 нь эдгэрч, одоо эмчлэгдэж байгаа 136 хүн байна. Биеийн байдал хөнгөн 121, хүндэвтэр 15 хүн байна.

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл: Нийт дэлхийн 216 улсад 5876000 хүн өвдөж, 360000 хүн нас баржээ. Мөн 2.5 сая хүн эдгэрч, 2.9 сая нь эмчлэгдэж байна. 24 цагт нас баралт, өвчлөл өмнөх өдрүүдээс багассан сайн мэдээтэй байна. ОХУ-д халдвартай 8371 хүн шинээр нэмэгдсэн. 

Манай улсад өчигдөр 289 хүн ажиглалтад шинээр орж 1908 хүн яг одоо ажиглалтад байна. Шуурхай 119 дугаарт 448 дуудлага ирсэнээс Швед, Франц, Чех, ОХУ-аас 19 хүн холбогджээ.

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа: АНУ-д 19 мянга шинэ тохиолдол, 1500 гаруй нас баралт бүртгэгджээ. Бразил, Перу, Чили улсуудад их байна. ОХУ-д нийт 379 мянгад хүрч 4100 гаруй хүн нас баржээ. Өчигдөр Москвад 76 нас баралт бүртгэгджээ. БНСУ-д халдвар нэмж бүртгэгдээд байгаа учраас 06.14 хүртэл Сөүл, Инчеон гэх мэт томоохон хотуудад соёл үйлчилгээний газруудыг түр хаах шийдвэр гаргажээ.

БНХАУ-д нас баралт нэмж бүртгэгдээгүй байна. Хөл хориог гэнэт сулруулах нь өвчлөл дахин сэргэх, хоёр дахь давлагаа гарах шалтгаан болж байгаа аж. 

Т.Уламбаатар: Гэрийн ажиглалтад шилжсэн иргэдийг хянах гар утасны апп-ийг туршиж байна
Т.Уламбаатар: Гэрийн ажиглалтад шилжсэн иргэдийг хянах гар утасны апп-ийг туршиж байна
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга