Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Чинзориг: ЭМЯ-ны харъяанд байгаа “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газруудыг Нийслэл рүү буцаан шилжүүлэх саналтай байна

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 39 секунд

Засгийн газраас 2021 оны 11 сард Нийслэлийн “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газруудыг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлж, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг тухайн үеийн Эрүүл мэндийн сайд С.Энхболдод даалгасан байдаг билээ.

Цаашид ЭМЯ хэт данхар бүтэцтэйгээр ажиллах бус Нийслэлийн эрүүл мэндийн газрын үүрэг чиглэлийг сайжруулах зорилгоор тус байгууллагын харъяанд байсан дээрх амаржих газруудыг буцаан Нийслэлийн харъяанд шилжүүлэх саналыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Засгийн газарт гаргахаа илэрхийллээ.

Тэрбээр энэ тухай хэлэхдээ "Миний бодлоор Нийслэлийн харъяанд ажилладаг байсан гурван амаржих газар Нийслэлийнхээ харъяанд ажиллах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Хэрвээ зайлшгүйгээр Засгийн газарт асуудал оруулж шийдвэрлүүлэх хэрэгтэй бол танилцуулах болно. Энэ чиглэлээр манай холбогдох албаныхан нөхцөл байдлыг судалж надад танилцуулах байх.

Ийм санал гаргах болсон учир нь ӨЭМТ-үүд эх, нярайн хяналтыг тавьдаг. Гэтэл дээрх гурван амаржих газрыг яамны харъяанд авчихаар жирэмсний хяналт, нярайн хяналт, эмнэлгийн харъяаллаас шалтгаалсан доголдох асуудал үүсэж болно. Цаалаад тогтолцооны гажуудал хүртэл үүсэх сөрөг талтай учраас болгоомжилж байгаа" гэв.

Д.Ганбатыг АН-ын даргад бүртгүүлэх хүсэлтийг УДШ-д хүргүүллээ
Д.Ганбатыг АН-ын даргад бүртгүүлэх хүсэлтийг УДШ-д хүргүүллээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.