АН энэ сарын 19-ний өдөр хуралдаж, намын даргаараа Лу.Гантөмөрийг сонгосон. Гэтэл С.Эрдэнэ энэ сарын 28-нд намын даргын сунгааг зохион байгуулж, АН-ын даргаараа УИХ-ын гишүүн Д.Ганбатыг сонгосон юм. Улмаар өнөөдөр АН-ын даргаар сонгогдсон Д.Ганбатыг бүртгүүлэх хүсэлтийг УДШ-д хүргүүлсэн байна.
Энэ талаар тус намын ЕНБД Д.Эрдэнэсувд "АН-ын даргын сунгааг энэ сарын 25-нд зарлаж, 28-ны өдөр сонгосон. Санал хураалтад нийт 79.000 гишүүн оролцсон. Намын үндсэн дүрмийн хүрээнд намын даргыг бүх гишүүдийн саналаар сонгодог. Хууль ёсны дагуу явагдсан тул одоо Улсын Дээд Шүүх бүртгэснээр даргын бүрэн эрх баталгаажна" хэмээлээ.
Сануулахад, өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтийг УДШ-д нөгөө талын АН-ын зүгээс хүргүүлсэн байдаг.