Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Эрдэнэ: Эрх баригч “КОММУНИСТУУДАД“ бид өчигдөр АМИД гэдгээ мэдэгдэж зохих хариуг нь өгч чадлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 42 секунд

Ардчилсан намын XVI ээлжит бус их хурал болж байна. Хурлаар намын даргын сунгаанд ялалт байгуулсан Д.Ганбатыг өнөөдөр албан ёсоор батламжилсны дараа Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ гаргах ёстой билээ.

Тэгвэл намын ээлжит бус Их Хуралдааныг нээж С.Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ "Бид яаж ч үгүйсгээд Монгол оронд хүний эрх, эрх чөлөө, ардчиллын дуу хоолой болж түүний салхийг хагалж гарч ирсэн улс төрийн хүчин мөн гэдгийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Бид 100 жилийн түүхгүй ч гэсэн 30 жилийн түүхээр Монголын бүхэл бүтэн нийгмийг өөрчилж чадсан. Өнөөдөр 40 хүрээгүй залуучууд социализмыг магтан дуулаад өнгөрсөн үе ямар сайхан байсан юм бэ гэж яриад явааг харахад харамсдаг. Ийм байдлаар залуучуудын тархийг угааж, итгэл үнэмшлийг байхгүй болгох гэж оролдож байгаа өнөөдрийн эрх баригчид "коммунистуудын" увиагүй үйл явдлыг бид таслан зогсоох ёстой.

Бид удахгүй болох бүх шатны сонгуульд бэлдэх, түүнд хариуцлагатай оролцохын тулд АН-аа эмхлэн байгуулах цаг болсон. Ардчилсан намыг тараад бутраад явсан мэтээр мөрөөдөж зүүдэлж явсан хүмүүст бид өчигдөр амид гэдгээ мэдэгдэж зохих хариуг нь өгч чадлаа. Бид байгаа. Байсаар ч байх болно" хэмээв.

ШУУРХАЙ: Ерөнхийлөгч асан Х.Баттулга өчигдөр өглөө БНСУ руу дахин явжээ
ШУУРХАЙ: Ерөнхийлөгч асан Х.Баттулга өчигдөр өглөө БНСУ руу дахин явжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд