Хөгжлийн банкны сонсгол Төрийн ордонд гурав дахь өдрөө үргэлжилж буй. Өчигдрийн сонсголоор "Эгийн голын цахилгаан станц" ТӨХХК-ийн зээлийн асуудлыг хэлэлцсэн. Эл компанийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийн үеэр Эгийн голын усан цахилгаан станцын төслийн нэгжийн захирал асан Д.Одхүүгийн нэр дурдагдсан. Тодруулбал, Д.Одхүү нь УИХ-ын дарга асан З.Энхболдын ахлах зөвлөх байхдаа "Бондын зөвлөл"-ийн гишүүнээр ажиллаж байгаад Хөгжлийн банкнаас ЭГУЦС-ын төсөлд зээл олгуулаад өөрөө төслийн удирдагч болсон" гэх мэдээлэл гарсан юм. Харин тэрбээр гадаад улсад ажилтай яваа гэдэг шалтгаанаар сонсголд оролцож чадаагүй гэх мэдээллийг Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өгсөн.
Үүнтэй холбогдуулан Д.Одхүү өөрийн албан ёсны твиттер хуудаснаа "Эрхэм дүү Лут-Очироос зөвлөгөө аваад төрийн эрх мэдэл ашиглан хүн гүтгэдэг ийм гаруудын үнэн нүүр царайг илчилнээ. Т.Доржханд, Б.Энхбаяр буруу мэдээлэл өгснөө хүлээж уучлал гуй. Би тэртэй тэргүй та 2-ыг уучлал гуйтал явна. Залуу хүмүүс цаг, нервээ хэмнэ" гэжээ.
— Дүрзээгийн Одхүү (@Odkhuu_D) January 18, 2023