Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Охидыг хүчирхийлэл мөлжлөгөөс хамгаалах нь“ төслийн нээлт болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч Агентлагууд болон Японы “Хүүхдийг ивээх сан” хамтран "Охидын хүчирхийлэл, бэлгийн мөлжлөг"-ийн эсрэг “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсан. Энэ хүрээнд “Хүчирхийлэл, мөлжлөгийн хохирогч болсон охидод сэтгэцийн гэмтэлд суурилсан, хохирогч /даван туулагч/ төвтэй үйлчилгээ үзүүлэх, чадавхжуулах уулзалт хийсэн байна.

Энэхүү уулзалт нь Японы “Хүүхдийг ивээх сан”-гаас НҮБ-ын Итгэлцлийн Cангийн санхүүжилтээр "Хөөрхөн зүрх” ТББ-тай хамтран 2021-2024 онд хэрэгжих “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийг Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 12-18 насны охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс эрүүл мэнд, хүүхэд хамгаалал, боловсролын үйлчилгээгээр дамжуулан хамгаалах зорилготой юм.

Ингэхдээ хүүхэд хамгааллын чадавхжуулах 11 багц сургалтын модулийг мэргэжлийн багтай хамтран боловсруулсан. Уг сургалтыг хохирогчдод/даван туулагч/ хамгийн анхан шатны зөвлөгөө үйлчилгээ өгдөг төрийн болон иргэний нийгмийн байгууллагын мэргэжилтнүүд гээд 600 гаруй хүнд зааж, чадавхжуулж байна.

Мөн төслийн нэг чухал зорилго нь мэдлэг, мэдээллийг түгээх зорилготой 3 том сошиал нөлөөллийн ажлыг хоёрдугаар сараас эхлэн явуулна. Үүнд хохирогчид /даван туулагч/ хэрхэн даван туулах, хүчирхийлэл гэж юу вэ, хүчирхийлэлд өртсөн бол хэнд хандах, шууд үйлчилгээ үзүүлж буй хүмүүст мэдлэг өгөх юм байна.

Б.Арвинзаяа

ШУУД: Хөгжлийн банкны сонсгол “Эрдэнэс Монгол“ ХХК-ийн зээлийн асуудлаар үргэлжилж байна
ШУУД: Хөгжлийн банкны сонсгол “Эрдэнэс Монгол“ ХХК-ийн зээлийн асуудлаар үргэлжилж байна
 
Н.Алтаншагай нарын гишүүд Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг санаачлан өргөн барилаа
Н.Алтаншагай нарын гишүүд Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг санаачлан өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.