Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: Хүүхдийн мөнгө авах иргэд тайван байхыг хүсэж байна. 91 хувьд хамрагдаж буй бүх хүүхэд хүүхдийн мөнгөө авна

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар мэдээлэл өгч байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгох асуудал"-аар мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах иргэд тайван байхыг хүсэж байна. 91 хувьд хамрагдаж буй бүх хүүхэд хүүхдийн мөнгөө авна. Өрхийн мэдээллийн сан дээрх бүртгэлийн мэдээллийн зөрүүгээс үүдэн хүүхдийн мөнгөнөөс хасагдаж байгаа иргэдийн мэдээллийг залруулах ажлыг төр бүх түвшинд анхаарал хандуулж байгаа. 14-21 хоногийн хугацаанд багтаан засаж, залруулна.

Хүүхдийн мөнгө авах ёстой хүүхэд бүрт хохирол учруулахгүй мөн 91 хувьд хамрагдаж байгаа бүх хүүхэд хүүхдийн мөнгөө авна гэдгийг хэлье. Тиймээс тайван байж, төрийн бүх нэгжид хүндэтгэлтэй хандан, хамтран ажиллахыг хүсэж байна.

Нөгөө талаар цахим бүртгэлийн И-Монголиа системд тодорхой саатал гарсан. Энэ саатлыг ЦХХХЯ богино хугацаанд засаж залруулсан. цаашид хэвийн үйлчилнэ" гэлээ.

АН-ын даргад нэр дэвшигчийн бүртгэл оройн 20 цаг хүртэл үргэлжилнэ
АН-ын даргад нэр дэвшигчийн бүртгэл оройн 20 цаг хүртэл үргэлжилнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.