АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. АН-ын ЕНБД Д.Эрдэнэсувд "АН-ын зөвшилцлийн ажлын хэсэг нь эв нэгдлийн ажлын хэсэг байгуулсан УИХ-ын гишүүдийн хүсэлтээр уулзалт зохион байгуулсан. Энэ уулзалтын үеэр ҮБХ-ны хуралдааныг хамтран зохион байгуулъя гэдэг санал ирүүлсэн.
АН ҮБХ ээлжит хуралдааныг намын дарга, эсвэл ҮБХ-ны дарга зарлан хуралдуулдаг дүрэмтэй. Энэ заалтын хүрээнд хамтрах санал тавьсан. Өчигдрийн уулзалтаар дүрмийн хүрээнд зохион байгуулагдаагүй ҮБХ-ны хурал гэх хуралд бид зөвшилцлийн ажлын хэсэгт багтсан ҮБХ-ны саналын эрхтэй гишүүд оролцохгүй гэдгээ УИХ-ын гишүүдэд хэлсэн. Тиймээс дүрмийн бус ямар нэгэн хуралд оролцохгүй байхыг анхааруулсан" гэлээ.
ЕБНД И.Мөнхжаргал "Аливаа нэг хурлыг хийхдээ дүрэм журмын дагуу хийх ёстой. Маргааш болох ҮБХ-ны албан ёсны хурал биш. Маргаашийн хуралдаанаар ямар нэгэн асуудал шийдэгдвэл үүнийг АН хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тиймээс бүлгийн гишүүд дүрмийн дагуу ажиллахыг уриалж байна" гэлээ.