Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол хэлгүй “МОНГОЛ УГСААТАН“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 43 секунд

Хэл бол үндэсний дархлаа. Тиймдээ ч Монгол Улсын Үндсэн хуулинд "Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн" гэж заасан байдаг. Хүн бүр эх хэлээрээ ярьж, эх хэлний дархлааг улам бэхжүүлэхийг хичээсээр ирсэн ч даяаршлын нөлөөнөөс үүдэн эх хэлний дархлаа жилээс жилд суларсаар.

Гэтэл гал дээр тос гэгчээр нэгэн дээвэр дор амьдарч байгаа ч туурга тусгаарлан аж төрж буй Казах үндэстний төлөөлөл тэр дундаа Баян-Өлгий аймгийн найман настай балчраас эхлээд наян настай буурал ч монгол хэл МЭДДЭГГҮЙ гэдэг шүүмжлэл цахим орчинд хөврөх боллоо. Угтаа Монгол Улсын Үндсэн хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй юмсан. Магадгүй цөөн хэсэг нь монгол хэлээр ярьдаг ч дийлэнх олонхын хувьд монгол хэл огт мэдэхгүй байгаа нь эх хэлний дархлааг улам сулруулж буйн нэгэн тод жишээ.

Хэдий өөр үндэстэн авч Монгол Улсын нутаг дэвсгэрт аж төрж буйн хувьд хууль ёсыг хүндлэн дээдэлж, наад захын монгол хэлний мэдлэгийг иргэн бүр нь төлөвшүүлэх нь зүйн хэрэг.

Хамгийн энгийн жишээ дурдахад, жил бүр төгсөх ангийн сурагчдаас авдаг ЭЕШ тэр дундаа монгол хэл, бичгийн шалгалтад тус аймгийн сурагчид сүүл мушгисаар ирсэн. Үүнээс харахад л монгол хэлний мэдлэгийн түвшин хүүхэд багачуудын хувьд хэр байгааг харж болох байтал төр төлөөлж буй эрхмүүд буюу ИТХ-ын төлөөлөгчид ч монгол хэл мэдэхгүй хэмээн мөрөө хавчиж байх.

Энэ ч яахав дүүрч хэмээн орхимоор байвч бүхэл бүтэн Засаг захиргааны томоохон нэгжээс төрийн байгууллага руу илгээж буй албан бичигт эх хэлний дүрэм хийгээд өгүүлбэр зүйн алдааг олон давтсан байхыг харахад битүүхэн бухимдал төрж, харамсаж байснаа нуух юун.

Хэдий Казах үндэстнүүдийн үндсэн хэл нь монгол хэл биш ч төрийн албан ёсны хэл. Тийм ч учраас төрөө дээдлэхийг, монгол улсын үндсэн хуулийг чанд мөрдөхийг, монгол хэлний мэдлэгийн түвшинг бага ч болов суралцахыг Казах түмэнд уриалах байна.

Б.Энхбаяр: Хөгжлийн банкийг шалгах түр хорооноос чөлөөлөгдөнө гэвэл би заавал байнгын хорооны дарга болох АЛБАГҮЙ
Б.Энхбаяр: Хөгжлийн банкийг шалгах түр хорооноос чөлөөлөгдөнө гэвэл би заавал байнгын хорооны дарга болох АЛБАГҮЙ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.