Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ковидын хуулиар томилогдсон ЗУРГААН ТНБД-ыг чөлөөлж, салбарын сайдад нь сонгон шалгаруулалт хүртэл түр томилгоо хийх эрх ОЛГОЛОО

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд
UBN.MN

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зарим төрийн албаны хаагчдын томилгоог хийхээс гадна ковидын хуулиар томилогдсон Төрийн нарийн бичгийн дарга, зарим агентлагын дарга нарыг чөлөөллөө. Нийт 6 яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг чөлөөлж, 17 агентлагын дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв.

Эдгээр албан тушаалуудад тун удахгүй төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалт зарлах бөгөөд шаардлагад нийцэж, сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг томилох юм. Мөн эдгээр зургаан яамны ТНБД-ын үүрэг гүйцэтгэгчийн салбарын сайд нь газрын дарга нараасаа түр хугацаанд томилж ажиллуулахаар зохицуулжээ.

Ингээд чөлөөлөгдсөн зургаан ТНБД нарыг танилцуулж байна.

Ханджавын Батжаргалыг Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

Санжаадоржийн Оюунбилэгийг Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга

Баяраагийн Бямбадагвыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

Чулуунцэцэгийн Золбаярыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга

Нансалын Тавинбэхийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга

Цэвэгмидийн Эрдэмбилэгийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын даргаар Ж.Буянбат, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар П.Батбаатарыг томилжээ
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын даргаар Ж.Буянбат, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар П.Батбаатарыг томилжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд