Архангай аймгийн Булган сумын Тамир багийн “Асгат” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 20 км-т, сумын төвөөс зүүн зүгт 15 км-т/ нэгдүгээр сарын 08-ны өдөр дөрвөн хүн самар түүж байснаас нэг иргэн сураггүй алга болжээ.
Энэ тухай дуудлага мэдээлэл өнгөрсөн шөнө буюу /2023.01.09/-ний 01:15 цагт ОБГ-т иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид тус аймгийн иргэн У /25 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.