"Амгалан" дулааны станцад гэмтэл гарсны улмаас өчигдөр оройноос эхлэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, "Сүнжин гранд" зочид буудлын ойр хавийн айл өрх, албан байгууллагуудын халуун ус тасарсан гэх мэдээлэл гараад буй.
Тэгвэл эл дулааны станцад ямар гэмтэл гарсан талаар УБЦТС-аас тодруулахад "Амгалан дулааны станц дотооддоо нэг зуухандаа засвар үйлчилгээ хийж байгаа. Амгалангийн сүлжээнд холбоотой айл өрхүүдийн халуун усыг түр хааж, засвар хийх шаардлагатай гэх захиалга ирсэний дагуу манайх хүлээн авч, халуун усыг түр хаагаад байна. Дулаан хэвийн өгч байгаа. "Амгалан" дулааны станцаас өнөө орой гэхэд засварын ажлыг дуусгана гэх мэдээллийг өгсөн. Засвар дууссаны дараагаар халуун усыг хэвийн өгнө" гэлээ.