Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Нарангэрэл: Нохойд хазуулж, буруу вакцин хийлгэсэн нэг хүний уушгины доод хэсэгт нэвчдэс сүүдэртэй байгаа тул дотрын тасагт эмчлүүлж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 3 секунд

Сүхбаатар аймагт өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-26-нд нохойд хазуулсан хэмээн эмнэлэгт хандсан 8-56 насны 9 иргэнд галзуугийн эсрэг вакцины оронд сүрьеэгийн эсрэг БЦЖ вакциныг хийсэн ноцтой асуудал гарсан. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэл өгсөн.

Мөн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Нарангэрэл “Одоогийн байдлаар найман иргэнийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулаад байна. Эдгээрээс нэг хүн уушгины доод хэсэгт нэвчдэс сүүдэртэй байна гэх шалтгаанаар дотрын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Тухайн иргэдийг Улаанбаатар хотод авчирч, шаардлагатай оношилгоо шинжилгээг хийж, эмчилгээнд хамруулах боломжтой бөгөөд одоогоор биеийн байдал нэн хүнд гэсэн оноштой хүн байхгүй. Найман иргэнд вакцин тарьсан хэсэг газарт хавдах, улайх зэрэг хэсэг газрын урвал илэрсэн бол нэг иргэнд буглаа үүсч, мэс ажилбар хийлгэсэн. Хоёр хүүхдийн биеийн ерөнхий үзүүлэлт хэвийн байна” хэмээлээ.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан “Сүрьеэгийн эсрэг БЦЖ вакциныг Энэтхэг улсын Серум институтэд үйлдвэрлэсэн сүрьеэгийн амьд сулруулсан вакцин байна. Тус вакциныг хэрэглэхдээ нэгээс доош насныханд арьсан дор 0,05 мл, нэгээс дээш насны хүүхдүүдэд 0,1 мл-ээр нэг удаа тарьж дархлаажуулдаг. Энэ удаагийн тохиолдолд гурван иргэнд гурван удаагийн тун, дөрвөн иргэнд хоёр удаагийн, хоёр иргэнд нэг удаагийн тун буюу нийт есөн иргэн 19 удаагийн хатгалтаар БЦЖ вакцин тариулсан. Эмнэлзүйн шинж тэмдгийг тандаж байна. Нохойд хазуулсан хүнд галзуугийн вакциныг 3-6 удаагийн давтамжтай тарих журамтай” гэсэн мэдээллийг өгсөн юм.

1, 3 настай хүүхдүүдээ санаатайгаар олон нийтийн газар хаяж явсан эцгийг 7 сая төгрөгөөр торгожээ
1, 3 настай хүүхдүүдээ санаатайгаар олон нийтийн газар хаяж явсан эцгийг 7 сая төгрөгөөр торгожээ
 
Нэгдүгээр сарын 1-нээс автобусны тасалбарын үнэ  1000 болж нэмэгдэнэ
Нэгдүгээр сарын 1-нээс автобусны тасалбарын үнэ 1000 болж нэмэгдэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.