Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Ганхуягийн цагдан хоригдох хугацааг НЭГ САРААР СУНГАЛАА

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 4 секунд

“Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нүүрсний хэрэгт буруутгагдан цагдан хоригдож буй. Улмаар шүүхээс 30 хоног цагдан хорих шийдвэр гаргаж, тэрбээр ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа юм. Цагдан хоригдох хугацаа дуусч байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас түүний хорих хугацааг үргэлжлүүлэн сунгах саналыг шүүхэд хүргүүлсэн. Тэгвэл шүүхээс прокурорын хүсэлтийг хүлээн авч, цагдан хоригдох хугацааг нэг сараар сунгасан байна.

Тодруулбал, Б.Ганхуягийг нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалж үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн, мөн дээрх гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж гэмт хэрэг үйлдэхэд санаатай дэмжлэг үзүүлж хамтран оролцсон хэмээн буруутгаж буй. Мөн түүнтэй хамтарсан гэх яллагдагч С.Э,С.Э, Б.Н нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Нийслэлийн прокурорын газрын прокуророос газраас яллагдагч Б.Г, С.Э, С.Э нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах санал, гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж санаатай дэмжлэг үзүүлж хамтран оролцсон гэх яллагдагч Б.Н-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, мөн уг хэргийн нэр бүхий оролцогч нартай уулзах, харилцахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах санал, өмгөөлөгч нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд:

Прокуророос ирүүлсэн саналыг хүлээн авч яллагдагч Б.Г, С.Э, С.Э нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нэг сарын хугацаагаар сунгаж, яллагдагч Б.Н-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, яллагдагчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоо Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, мөн уг хэргийн нэр бүхий оролцогч нартай уулзах, харилцахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Маргааш Улаанбаатарт -19 хэм хүйтэн
Маргааш Улаанбаатарт -19 хэм хүйтэн
 
Д.Ангар: Төрийн албан хаагчид цалингүй, төсвийн байгууллагууд цахилгаан, дулааны мөнгөө ч төлж чадахгүйд хүрэх нь
Д.Ангар: Төрийн албан хаагчид цалингүй, төсвийн байгууллагууд цахилгаан, дулааны мөнгөө ч төлж чадахгүйд хүрэх нь
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.