Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШҮҮХ: “Нүүрсний“ хэргээр хэн хэн шүүхээс ямар ял авав

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 55 секунд

"Нүүрсний" гэх хэрэгт яллагдагчаар татагдаад байсан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал дуусаж, шийдвэрээ гаргалаа. Шүүхээс хэнд ямар шийтгэл оногдуулсаныг танилцуулж байна. Тодруулбал,

-Т.Аюурсайханд Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 3 жил хорих ял,

-н.Түвшинбаатарт Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450 мянган төгрөгөөр торгох,

-н.Даваадоржийг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 2 жил хорих ял,

-н.Отгонжаргалыг Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилээр хасаж, 1.6 жил хорих ял,

-н.Гантөмөрийг Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 10 сая 950 мянган төгрөгөөр торгох ял,

-Б.Ганхуягийг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.10.1-т заасны дагуу нийт 5 жил 9 сарын хугацаагаар хорьж, нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасах ял,

-н.Батхишигийг Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 14 сая төгрөгөөр торгох ял,

-н.Эрдэнэбаярыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасаж, 10 сая 950 мянган төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн 18.6-д зааснаар 6 сарын хугацаанд оршин суугаа дүүргээсээ бусад газар зорчихгүй байх,

-н.Дагвадоржийг Эрүүгийн хуулийн 22.4.2-т заасанчлан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасаж, 10 сая 950 мянган төгрөгөөр торгох, 18.6-д зааснаар 6 сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял,

-н.Бадамхандыг Эрүүгийн хуулийн 21.5.1-т зааснаар 1 сая төгрөгөөр торгох ял,

-О.Данзанлувсантүдэвийг Эрүүгийн хуулийн 21.2.1-т заасны дагуу 450 мянган төгрөгөөр торгох шийтгэлийг тус тус оногдууллаа.

Ташрамд дурдахад, эдгээр хүмүүс 14 хоногийн дотор Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй юм.

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханаас 1.8 тэрбум төгрөг хураан авч, улсын төсөвт шилжүүлэхээр болжээ
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханаас 1.8 тэрбум төгрөг хураан авч, улсын төсөвт шилжүүлэхээр болжээ
 
Цахилгаан тасарсан үед дүүжин тээврийг ажиллуулах нөөц генераторыг Францаас авчирсан гэв
Цахилгаан тасарсан үед дүүжин тээврийг ажиллуулах нөөц генераторыг Францаас авчирсан гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.