Сүхбаатар аймагт нохойд уруулсан 12 хүнд галзуу өвчний эсрэг тарилга хийх гэж байгаад өөр тариа андуурч хийжээ. Үүссэн асуудалтай холбогдуулж, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ. Тэрбээр "Энэ процесс нэг цаг үед болсон бол андуурч хийгдсэн гэж ойлгож болох. Гэтэл иргэдийн эрүүл мэндэд хохирол учруулахуйц үйлдэл учраас андуурсан биш мэргэжлийн алдаа, эрүүүгийн хэрэг үүсгэх шаардлагатай. Эрүүгийн цагдаагийн албанд сайдын хувиар хандаж байгаа. Иргэдийн эрүүл мэндэд хохирол учруулахуйц үйлдэл гаргасанд Эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж өгөх хүсэлтийг ЭЦА-нд бичгээр уламжилсан" гэлээ.
С.Чинзориг: Вакциныг андуурч хийсэн бодохгүй байгаа тул эрүүгийн хэрэг үүсгэж, шалгуулах хүсэлтийг ЭЦА-нд гаргасан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.