Орхон аймгаас сонгодсон УИХ-ын Гишүүн С.Ганбаатарын санаачилсан Жишиг баг, Жишиг эко баг төслийн хүрээнд шинэ ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор жижиг дунд бизнес эрхлэгчид өнөөдөр тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.
2022 онд УИХ- ын гишүүн С. Ганбаатарын санаачлагаар төрийн үйлчилгээг ил тод нээлттэй болгох “Олон талт түншлэл” цахим хөтөлбөр, Жишиг баг төсөл, Жишиг эко баг, Бизнес эрхлэгчдийг дэмжих “ Смарт эзэд” хөтөлбөр, зэргийг төслүүдийг хэрэгжүүлэхээр улсын төсөвт тусгасан билээ. Харин Жишиг эко баг, Жишиг баг төслийн хүрээнд шинэ ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн жижиг дунд бизнес эрхлэгчид, болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, шинээр ажлын байр бий болгох, ажлын байрыг өргөжүүлэх зорилгоор иргэдийн санал хүсэлтийг үндэслэн 15 нэр төрлийн 1310 ширхэг тоног төхөөрөмжийг Баян-өндөр суманд хүлээлгэн өгч өнөөдөр иргэдэд гардуулж өглөө.
Жишиг баг төсөл нь 2,5 тэрбум төгрөг, Жишиг эко баг төсөл нь 1,9 тэрбум буюу нийтдээ улсын төсвийн 4,5 тэрбум төгрөгөөр хийгдсэн хөрөнгө оруулалт юм. Тус тоног төхөөрөмжүүдийг Барилга хот байгуулалтын яаманд худалдан авах ажиллагааг зарлаж Баян-Өндөр суманд өмчлөгчөөр хүлээнгэн өгч иргэдэд ашиглуулах гэрээ байгуулах зарчимаар олгож байгаа билээ. Өнөөдөр оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тоног төхөөрөмжөөр шинэчлэх хүсэлттэй 270 орчим иргэнд тоног төхөөрөмжийг гарпуулан өгсөн юм.
Дээрх тоног төхөөрөмжөөр иргэдийг хангасанаар Орхон аймагт 350 орчим үйлдвэрлэгч, аж ахуй нэгж байгуулага шинээр бий болж байгаа юм. Иргэдтэй гэрээ хийж иргэд хагас жилээр тайлан тавих бөгөөд тухай тоног төхөөрөмжүүдийг үйл ажиллагааны зориулалтын бусаар ашигласан тохилдолт өөр хүн рүү шилжүүлэх нөхцөлөөр гэрээг байгуулж байгаа юм. Эдгээр иргэдэд сургалт сурталчилгааний ажлыг зохион байгуулж, цаашид үйдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлэхэд хамтран ажиллахаа энэ үер УИХ-Ын гишүүн С.Ганбаатар илэрхийлсэни юм.