Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт маргааш эхэлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 37 секунд

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг угтан Улсын Их Хурлын даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулагддаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээний шигшээ тоглолт маргааш Төрийн ордонд эхэлнэ.

Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбоотой хамтран зохион байгуулж буй энэ удаагийн Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн 2022 оны 11 дүгээр сарын 26-наас эхлэн, нийт 5270 гаруй шатар сонирхогч бүртгүүлснээс шигшээ тоглолтод 138 шатарчин оюун ухаанаараа өрсөлдөхөөр тунаад байна.

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн нь Анхан шатны (сум, дүүрэг), Хагас шигшээ (аймаг, нийслэл), Шигшээ тэмцээн гэсэн гурван үе шаттайгаар зохион байгуулагдаж байна.

Тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар сүүлийн 1 жилийн хугацаанд чансаа нь 2000, эмэгтэй шатарчдын хувьд 1800-аас илүүгүй, шатрын спортын цолгүй, зөвхөн насанд хүрсэн шатар сонирхогчид оролцох эрхтэй аж.

Хоёр өдрийн турш зохион байгуулагдах Шигшээ тэмцээнд оролцогчид Швейцар системээр 8 өрөг тоглох бөгөөд эхний гурван байранд шалгарсан эмэгтэй, эрэгтэй оролцогч тус бүр спортын дэд мастер цолын болзлыг хангана. Харин тэргүүн байр эзэлсэн шатарчид Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрх авах юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ШАТАР СОНИРХОГЧДЫН УЛСЫН АВАРГУУД

Эрэгтэй ангилал

2013 он Гомбожавын Саран-Эрдэнэ (Налайх)

2014 он Болдын Мөнхбаяр (БЗД)

2015 он Санжидын Алтангэрэл (Налайх)

2016 он Баасанжавын Цэцэнбаатар (Хөвсгөл)

2017 он Энхээгийн Энх-Амгалан (Мончесс)

2018 он Ганболдыи Амарсанаа (Хэнтий)

2019 он Алтанхуягийн Золжаргал (Орхон)

2020 он Дашдаваагийн Дүүрэнжаргзл (Дорнод)

2021 он Нармандахын Билгүүн (Өмнөговь) онлайн

2022 он Энхтунгалагийн Түвшинтөгс (Говьсүмбэр)

Эмэгтэй ангилал

2014 он Гэрэлчулууны Номин (Сэлэнгэ-Өмнөговь)

2015 он Төмөрбаатарын Март (Дархан-Уул)

2016 он Жаргалантуулын Даваасүрэн (ХУД)

2017 он Ганбаатарын Отгонтуяа (Хөвсгөл)

2018 он Эрдэнэбаатарын Одгэрэл (Дорноговь)

2019 он Өсөхбаярын Уянга (Баянзүрх)

2020 он Батнасангийн Халиун (Өмнөговь-НШХ)

2021 он Рустемийн Айганым (Баян-Өлгий) онлайн

2022 он Ганболдын Санчирдулам (ХУД)

УУХҮЯ-ны дэд сайдаар томилогдсон О.Цэндсүрэн хувьдаа ашигт малтмалын хайгуулын компанитай
УУХҮЯ-ны дэд сайдаар томилогдсон О.Цэндсүрэн хувьдаа ашигт малтмалын хайгуулын компанитай
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.