Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Ганбаатар, Ж.Эрхэмбаатар, С.Энхболд, О.Цэндсүрэн нарыг ДЭД САЙДАД ДЭМЖЛЭЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдсан. Өнөөдрийн хуралдаанаар сайдуудын томилгооноос гадна таван дэд сайдын асуудлыг мөн хэлэлцсэн байна. Тодруулбал, өнөөдрийн байдлаар ЦХХХЯ, Эдийн засаг, хөгжлийн яам, Эрүүл мэнд, УУХҮЯ-ны зэрэг дөрвөн яамны дэд сайдын суудал хоосон байгаа.

Ингэхдээ БОАЖЯ-ны дэд сайд Г.Түвдэндоржийг Эдийн засаг, хөгжлийн яамны дэд сайдад сэлгэхээр тохирч, харин БОАЖЯ-ны дэд сайдад "Тавантолгой түлш" компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Ганбаатарыг томилохоор дэмжсэн байна.

Харин ЦХХХЯ-ны дэд сайдад Ж.Эрхэмбаатар,

Эрүүл мэндийн дэд сайдад С.Энхболдыг,

УУХҮЯ-ны дэд сайдад О.Цэндсүрэн нарыг томилохоор дэмжсэн байна.

Удирдах зөвлөл шийдвэрээ гаргасан тул УИХ-д өргөн барина. Үүний дараа тангарагаа өргөнө. Засгийн газар үдээс хойш ээлжит бусаар хуралдахаар товлоод байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар Б.Пүрэвдорж гишүүний өрөөнд нударга зөрүүлжээ
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар Б.Пүрэвдорж гишүүний өрөөнд нударга зөрүүлжээ
 
Мөрийтэй тоглоомоос олсон орлогоо нуух зорилгоор ББСБ байгуулж, мөнгө угаасан бүлэг этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлэв
Мөрийтэй тоглоомоос олсон орлогоо нуух зорилгоор ББСБ байгуулж, мөнгө угаасан бүлэг этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.