Монгол Ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр Төрийн ордонд 08.30 цагт хуралдахаар Удирдах зөвлөлийн гишүүддээ зар хүргүүлжээ.
Удирдах зөвлөлийн хурлаар зарим томилгооны асуудлыг хэлэлцэх юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар 10 цагаас эхлэх анхдугаар чуулганы хуралдааны өмнө УИХ-ын даргад болон бүлгийн даргад нэр дэвшүүлэх хүмүүсээ тодруулах аж.
Одоогийн байдлаар УЗ-ийн хуралд УИХ-ын даргад ЗГХЭГ-ын дарга, МАН-ын генсек Д.Амарбаясгаланг нэр дэвшүүлэхээр тохирсон бол бүлгийн даргаар С.Бямбацогт, Э.Бат-Амгалан нарын нэгийг томилж магадгүй байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ.
Бид Удирдах зөвлөл болон томилгоотой холбоотой мэдээллийг цаг алдалгүй эргэн мэдээлэх болно.