Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: Олимпын аварга хүнийг Улсын начинтай маргалдуулах, орон байрыг нь бэлдсэн муухай зүйлийг О.Цогтгэрэл гэгч хүн бий болгож байсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 39 секунд

АН-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга асан Д.Ганбат "АН-ын бүлгийг улстөрчдийг хязгаарладаг сөрөг хүчин байлгахын тулд би нэлээн удаан ажилласан. Ганц дайчин ганцаардахгүй гэгчээр үзлээ. УИХ дахь АН-ын бүлгийг 6 гишүүнтэй байсныг 12 болгож бэхжүүлсэн. Ганц намын, ганц хүний дарангуйлал хэр хэмжээнээсээ хэтэрч байна гэдэг зүйлийг хэлж ярьсаар ирсэн. Гэтэл АН-ын нэр дээр сонгогдсон бүлгийн гишүүд гадаа өлсгөлөн зарлаад байж байсан. Гадаа 7 гишүүн өлсгөлөн зарлахдаа "Дарга нарт үйлчилнэ, өөрийг нь төрийн нарийн, дэд сайд болгох, өөрийг нь УИХ-д сонгогдоход нөлөөлсөн хүмүүсийн ачийг хариулна. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд заасан хүнийг нь дэвшүүлнэ" гээд явж байсан. Энэ буруу шүү гээд бүлгийн даргын хувьд байнга хэлж ирсэн. Кнопоо наймаалцаж Үндсэн хуулийг баталдаг. Тэрийгээ багцалж зардаг зүйл нь УИХ-ыг УИХ биш, ЗГ-ын ЗГ биш болгосон. Яамнаасаа баян сайд нарыг төрүүлсэн нь ард түмний дургүйцлийг ихээхэн хүргэж байна.

Мөн ҮБХ-гоо арай гэж цэгцлээд явж байхад өчигдөр юу болж байгааг та бүхэн харлаа. Бас л нөгөө хэдэн нөхдүүд оччихсон, самраад зогсож байна. Байнга хууль бус зүйл хийнэ.

Та бүхэн санаж байвал, Ковидын үед Дүнжингарав худалдааны төвийн гадаа хууль бус хурал хийж, ҮБХ-ны гишүүд гээд хүмүүсийг цуглуулсан. Тэр үеэрээ хөдөө орон нутагт ажиллаж байгаа хүмүүсийг дуудаад Олимпын аварга байсан хүнийг Улсын начинтай маргалдуулах боломжийг бий болгосон, орон байрыг нь бэлдсэн, ийм муухай зүйлийг О.Цогтгэрэл гэгч хүн бий болгож хийж байсан. Энэ хүн байнга АН-ыг самардаг. Тесогийн хувцастай хүмүүс нь Төв талбайд Улсын баатар хүнийг зодоод явдаг. Гэтэл ҮБХ арай гэж эмхэндээ оронгуут МАН-тай эвлэлдээд АН-ыг буцаагаад үр дүнгүй, доошоо болгох ажлыг хийж байна. Гэмт хэрэг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байдлаараа барьцаалагдсан, энэ эрхээ хамгаалагдсан эрхээ хамгаалуулах гэсэн хүмүүс байна" гэлээ.

Ц.Даваасүрэн: Өнгөрсөн хугацаанд Монголбанк Хөгжлийн банкинд маш муу хяналт тавьсан 
Ц.Даваасүрэн: Өнгөрсөн хугацаанд Монголбанк Хөгжлийн банкинд маш муу хяналт тавьсан 
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.