Сүүлийн жилүүдэд манай улсад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний асуудал ихээр хөндөгдөж байна. Тэр дундаа эхийн эндэгдэл эрс нэмэгдэх болсон нь олон нийтийн санааг зовоож буй. Тэгвэл ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Алтантуяагийн "Эх, хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал" судалгаанд эхийн эндэгдлийн талаар дараах тоон мэдээллийг дурджээ. Ингэхдээ 2017-2020 онуудад жилд 20 орчим эх энддэг гэх тоон мэдээлэл байсан хэдий ч 2021 онд энэ тоо гурав дахин нэмэгдэж 68 болж өсчээ.
Иймд "Эх хяналтад байсан, хяналтад эрт хамрагдсан боловч эндсэн нь хяналтын чанар сул байгааг харуулж байна. Жирэмсний хяналтын чанарыг сайжруулахын тулд анхан шатны нэгжийн нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн бүртгэл мэдээллийг сайжруулах хэрэгтэй" гэх зөвлөмжийг тухайн үед боловсруулж байжээ. Эхийн эндэгдлийн тоон үзүүлэлтийг дараах инфографикаар бэлтгэн хүргэж байна.
-2017-2022 оны 11 сар хүртэлх хугацаанд нийт 170 эх энджээ-
-2021 онд ковид19-ийн шалтгаант эхийн эндэгдэл өндөр нөлөө үзүүлжээ-