“ЭТТ“ ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, иргэдийн хяналтад оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг нэр бүхий гишүүд УИХ-ын даргад өргөн барилаа. Тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Тавантолгой орд бол дэлхийд байхгүй агуу том орд. Үе үеийн удирдлагууд нь мэргэжлийн бус хүмүүс томилогдсоноор технологи нь алдагдсаар 10 жилийн дараа ашиглахад хүнд байдалд орчихсон байгаа. Тиймээс мэргэжлийн хүмүүс томилох хэрэгтэй.
Цаашлаад Эрдэнэт үйлдвэрийн тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлэх хуулийг санаачилна. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн тодорхой хувийг ч иргэд эзэмших ёстой. Хулгай үүрлэсэн төрийн өмчит компаниудыг нээлттэй болгож, эдийн засгийн эргэлтэд оруулж, ард иргэд ашгийг нь хүртдэг байх ёстой. Монгол Улс баялагийн менежментээ зөв хийх хэрэгтэй" гэлээ.