Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөвсгөл нуурын мөс цөмөрч зорчиж явсан гурван хүний нэг нь живж, сураггүй алга болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах баг, “Сантын даваа” гэдэг газар Хөвсгөл нууран дээгүүр зорчиж явахад нь мөс цөмөрч, гурван зорчигчтой “УАЗ-3303” загварын автомашин нууранд живсэн байна.

Энэ тухай дуудлага мэдээлэл 2023.01.03-ны өдрийн 21:30 цагт ОБГТ-ирсэн бөгөөд тус сумаас Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон руу иргэн Э /52 настай, эрэгтэй, Ренчинлхүмбэ сумын харьяат/-ын жолоодож явсан “УАЗ-3303” загварын автомашин /3 зорчигчтой/ Хөвсгөл нууран дээгүүр зорчин яваад мөс цөмөрч живсэн тул жолооч Э /52 настай, эрэгтэй, Рэнчинлхүмбэ сумын харьяат/, зорчигч Т /16 настай, эрэгтэй, Рэнчинлхүмбэ сумын харъяат/ нар автомашинаас эсэн мэнд гарч, зорчигч Э /49 настай, эрэгтэй, Рэнчинлхүмбэ сумын харъяат/ тус нууранд живж, сураггүй болсон тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажиллаж байна.

Ц.Анандбазар: Иргэн бүрт 2522 нэгж хувьцааг эзэмшүүлж, жилд ногдол ашгаасаа 2 сая төгрөг хүртэх боломжтой хуулийг санаачиллаа
Ц.Анандбазар: Иргэн бүрт 2522 нэгж хувьцааг эзэмшүүлж, жилд ногдол ашгаасаа 2 сая төгрөг хүртэх боломжтой хуулийг санаачиллаа
 
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.