Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: БНСУ-д амиа алдсан иргэний ар гэрийг БНСУ руу явуулахаар шаардлагатай арга хэмжээг авч эхэлсэн

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 20 секунд

БНСУ-д Кёнги мужийн Почон хотод энэ сарын 2 буюу өнөөдөр өглөө үүрийн 04.15 цагт 50 гаруй настай Монгол иргэн монгол иргэнийг аминд хүрсэн хэрэг гарсан.

Эл хэргийн талаар ГХЯ-наас тодруулахад "Эл хэрэг гарсан нь үнэн. Одоогоор тус хотын цагдаагийн байгууллагад мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Эл асуудлаар БНСУ дахь ЭСЯ тус улсын цагдаагийн байгууллагатай холбогдон ажиллаж байгаа. Амиа алдсан иргэний ар гэрт мэдээлэл хүргэх, шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэх чиглэлд ажиллаж байна. Түүнчлэн хохирогчийн ар гэрээс БНСУ руу явуулах болон бусад холбогдолтой арга хэмжээг авахаар ажиллаж эхэлсэн" гэлээ.

НЭМЭЛТ: А, Б нар анх 2022 оны 12 сарын 31-нд солонгост амьдарч буй монголчуудад зориулсан оны төгсгөлийн үдэшлэг дээр танилцсан байна. Тухайн өдөр А, Б нар хоорондоо маргалдаад өнгөрчээ. А нь өөрөөсөө дүү Б-г өөрийг нь үл тоосон хэмээн согтуу үедээ гэмт хэрэг үйлдсэн хэмээн мэдүүлсэн байна.

ХХҮЕГ: 73.2 мянган хүний цалин 550 мянган төгрөг болж нэмэгдэж байна
ХХҮЕГ: 73.2 мянган хүний цалин 550 мянган төгрөг болж нэмэгдэж байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Шинэ Зеланд Улсын Шадар сайд Уинстон Питерс бараалхав
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.