Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СПОРТ: Нэгдүгээр сард болох тэмцээн, уралдааны хуваарь

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 9 секунд

Спортын ертөнцөд 2023 оны нэгдүгээр сард болж өрнөх тэмцээн уралдааны хуваарийг хүргэж байна.

Нэгдүгээр сарын 1-15. Дакар Ралли. 45 дахь удаагийн Dakar Rally Саудын Араб улсад болно.

Нэгдүгээр сарын 3. PDC ДАШТ. Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2022 оны арванхоёрдугаар сарын 15-д эхэлсэн бөгөөд Лондон хотод өндөрлөнө.

Нэгдүгээр сарын 6-8. PUBG Mobile ДАШТ. PUBG Mobile-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолтууд Индонезын нийслэл Жакарта хотод болно.

Нэгдүгээр сарын 16-29. Австралийн нээлттэй тэмцээн. Талбайн теннисний дөрвөн их дуулгын нэг 111 дэх удаагийн Австралийн нээлтэй тэмцээн Мелбурн хотод болно.

Нэгдүгээр сарын 27-29. Португалын Гран-При. Жүдо бөхийн Португалын Гран-При тэмцээн (оны эхний Гран-При) Алмада хотод болно.

Нэгдүгээр сарын 31-Хоёрдугаар сарын 12. IEM. ESL-ээс CSGO-ын "Intel Extreme Masters Katowice 2023" тэмцээнийг Индонез улсад зохионо.

“Цэцээ гүн“ рүү алхаад буцахдаа төөрч, улмаар бие нь өвдөж нас баржээ
“Цэцээ гүн“ рүү алхаад буцахдаа төөрч, улмаар бие нь өвдөж нас баржээ
 
Д.Амарбаясгалан: Хот хөдөөгийн тэгш бус байдлыг бууруулах, сургалтын чанар, технологи, инновацид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарна