Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Цэцээ гүн“ рүү алхаад буцахдаа төөрч, улмаар бие нь өвдөж нас баржээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 33 секунд

Шинэ оны эхний өглөө "Цэцээ гүн" рүү алхаад буцаж явсан иргэн төөрч, улмаар бие нь өвдөж замдаа нас баржээ. Тодруулбал, Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг багийн “Манзуширын хийд” гэдэг газар /Аймгийн төвөөс хойд зүгт 8 км-т/ 01.01-ний өдрийн 11:00 цагийн орчим иргэн Г, О нар “Богд хан-Уул”-ын оргил “Цэцээ гүн”-ийн чиглэлд алхаад буцах замдаа төөрч, иргэн О-ын бие нь өвдөж явж чадахгүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 18:50 цагт хүлээн авсан байна.

Тухайн 2 иргэний байршлыг “What3words” аппликэйшинээр тодорхойлсноор тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход тухайн 2 иргэн байгаагүй тул эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн Г /37 настай, эрэгтэй/ өөрөө уулнаас эсэн мэнд бууж, “Цэцээ гүн” амралтын газар ирсэн тухай 01.02-ны өдрийн 00:01 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт мэдэгсэн бөгөөд иргэн Э.Одбаяр /37 настай, эрэгтэй/-ын цогцсыг 00:44 цагт “Өгөөмөрийн-Ам” гэдэг газраас олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн аж.

УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ