Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Отор хийж яваад сураггүй болсон байсан иргэнийг эсэн мэнд олжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Хангал баг, “Зүүн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 250 км, сумын төвөөс зүүн зүгт 24 км-т/ Малчин Т, “Портер” загварын автомашинтай өчигдөр /2022.12.20/-ны өдрийн 12:00 цагийн орчим малаа оторлож яваад сураггүй болсон тухай мэдээлэл оройн 21:05 цагт ОБГ-т иржээ.

Дуудлагын дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд Т /36 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 19:20 цагаас 22:40 цаг хүртэл зохион байгуулж, сумын төвөөс зүүн зүгт 18 км-т Хангал багийн “Жунцай” гэдэг газар малчин Э-ийн хаваржаанд малаа хотлуулсан байхад нь эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.

Нээлттэй сонсгол 15 минут засварлалаа
Нээлттэй сонсгол 15 минут засварлалаа
 
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.