Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 20 секунд

“Эрдэнэс Тавантолгой” ХК дунд хугацааны “А6-20” бизнес төлөвлөгөөний хүрээнд жилд 30 сая.тн нүүрс баяжуулах хүчин чадал бүхий "Нүүрс баяжуулах үйлдвэр"-ийг барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж буй.

Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эхний шатанд жилд 10 сая.тн-ын хүчин чадалтай нэг үйлдвэрийг барьж ашиглалтад оруулна. Одоогийн байдлаар эхний блок үйлдвэрийн зураг төслийн ажил явагдаж байгаа бөгөөд 2024 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулах юм.

Нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор Тавантолгой ордын 0, 5, 8, 9 дүгээр давхаргуудыг олборлох боломж бүрдэнэ. Түүнчлэн төсөл хэрэгжиж эхэлснээр жилд дунджаар 290.4 сая ам.долларыг улс, орон нутгийн төсөвт оруулна.

Үүнээс гадна ордын нөөцийг хаягдал багатай, иж бүрэн ашиглах, экспортыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанарт тавигдах шаардлагыг оновчтой байдлаар хангах, экологийн сөрөг нөлөөллийг бууруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ, үр ашиг ихээхэн нэмэгдэх зэрэг олон давуу тал бий болно.

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ“ ХК “БИЗНЕС БА ХҮНИЙ ЭРХ“ ТӨСЛИЙГ МОНГОЛ УЛСАД АНХ УДАА НЭВТРҮҮЛЛЭЭ
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.