Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИРГЭН: Ногдол ашиг авахгүй гэж байгаа хүмүүс ядарсан ард түмэндээ битгий гай бол

Огноо
Унших
1 минут 25 секунд

No description available.Тун удахгүй сар шинийн баяр болох гэж байна. Тэгвэл цагаан сараас өмнө "Эрдэнэс таван толгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгаа авах шаардлагыг зарим иргэдийн зүгээс илэрхийлж, хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр иргэдийн төлөөлөл "Өчигдөр ХҮН намынхан ногдол ашиг өгч болохгүй гэдэг зүйл ярьсан. Энэ бол маш харамсалтай. Ногдол ашиг авахгүй гэж байгаа хүмүүсийнх нь нэрийг тэмдэглэж аваад, Засгийн газар тухайн хүмүүсийн ногдол ашгийг битгий хий, улсын төсөв рүүгээ оруулчих. Ногдол ашиг авахгүй гэж байгаа хүмүүст ядарсан ард түмэндээ битгий гай бол. Нас барсан хүнээ хөдөөлүүлж чадахгүй болтлоо туйлдсан байна. Монгол Улсын ядуурал шоро, шар хад хоёрыг дүүргэж байна. Монгол Улсын иргэдийнхээ эдийн засгийн нэгдүгээрт үзэх хэрэгтэй. Хүн эдийн засгийн эрх чөлөөтэй болчихвол үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, сонгуулиар саналаа худалддаггүй болно" гэв.

Мөн тэдний зүгээс ЭТТ-н ногдол ашгийг сар шинийн баяраас өмнө өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ илэрхийлсэн юм.

11-15 настай хүүхдүүд автомашинаас 3 сая төгрөг аваад зугтжээ
11-15 настай хүүхдүүд автомашинаас 3 сая төгрөг аваад зугтжээ
 
Усны ослоор амиа алдсан 20 хүүхдийн 6 нь 2 хүртэлх насны хүүхэд байжээ
Усны ослоор амиа алдсан 20 хүүхдийн 6 нь 2 хүртэлх насны хүүхэд байжээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц