Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Хүрэлбаатар: “Эрдэнэс Тавантолгой“-н нүүрсний асуудал цахимжаагүй учир өлөн нүдтэй, шуналтай хүмүүс төр рүү гар хуруугаа хийж хулгай хийж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 25 секунд

Чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар 2023 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж байна.

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Оффтейк дээр Засгийн газрын байр суурь тодорхой байгаа. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар тогтоол гаргаж, "Эрдэнэ Тавантолгой" дээр онцгой дэглэм тогтоогоод ажиллаж байна. Буруу зүйлүүдийг засах ажил хийгээд явж байна. Оффтейк гэрээнүүд их хийгдэхээр макро эдийн засгийн тооцоо судалгаа хийх боломжгүй болдог. Хэчнээн хэмжээтэй нүүрс гадагшаа гарч байгаа нь мэдэгдэхгүй. Энэ гэрээтэй холбоотойгоор хэчнээн импорт орж ирэх нь мэдэгдэхгүй. Бүх юм нууц. Оффтейк нууц байх нь ийм аюултай.

Эдийн засгийн хөгжлийн сайд гээд орж, гарч байгаа валютын урсгалыг тооцож үзэх гэхээр хад мөргөж эхэлж байна. Ер нь 2023 онд валютын урсгал ямар байх, орж, гарах нь хэд вэ гэдэг тооцоог хийх гэхээр бүх зүйл нь Оффтейк дээр очоод гацаж эхэлж байна. Тиймээс нүүрстэй холбоотой ил тод болгох, орлогыг гүйцэд авах чиглэлийн оролдлогуудыг Засгийн газрын тэмдэглэлээр нэг удаа, тогтоолоор нэг удаа, дахиад үргэлжлүүлэх онцгой дэглэм тогтоох замаар шийдэж байна. Үр дүн гарна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Хэлсэн хүмүүс харин боёкотлож, саад болох гэж оролдож байгаа нь үнэн.

Булхай, буруу зүйл удахгүй илрээд бүх зүйл байрандаа очих байх гэдгийг онцолж хэлмээр байна. Цаашдаа "Эрдэнэс Тавантолгой"-н ухсан нүүрснээс хилээр гарч буй нүүрс бүх зүйл цахимжиж бүртгэгдэх ёстой. Цахим биш байгаа учраас ямар нүүрс хаагуур явж байгаа нь ойлгомжгүй учир хулгай хийх боломжийг олгож өгч байна.

Өлөн нүдтэй, шуналтай хүмүүс төр рүү гар хуруугаа хийх боломжийг бүрдүүлж өгч байна. Тиймээс бүх боломжийг нь хаах зорилготой" хэмээлээ.

ШУУД: Чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ
ШУУД: Чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.