“Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлье-зүүн бүсийн чуулган”-ыг Дорнод аймагт 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдөр зохион байгууллаа. Чуулганыг
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам,
- Яамны харьяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар,
- АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн “Жижиг Дунд Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөр
- Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын санхүүжилттэй “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах II үе шаттай төсөл"
- Дэлхийн банкны “Экспортыг дэмжих төсөл”
- Азийн хөгжлийн банкны “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төсөл”
- Канад улсын “Мерит төсөл”
- НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн “Зах зээл ба бэлчээрийн удирдлага төсөл”
- Дэлхийн банкны “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”
- Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран зохион байгуулав. Чуулганд Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн 300 гаруй үндэсний үйлдвэрлэгчид, хоршоологчид оролцож, төрөөс авч хэрэгжүүлж буй дэмжлэгүүд болон олон улсын санхүүгийн байгууллагаас санхүүжилттэй төслүүдэд хэрхэн хамрагдаж, дэмжлэг авч болох талаар өргөн хүрээний мэдээлэл авлаа.