Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун тэргүүтэй төлөөлөгчид Дорнын Бүгд Найрамдах Уругвай улс (ДБНУУ)-ын Мал аж ахуй, хөдөө аж ахуй, загас агнуурын сайд Фернандо Маттос Коста тэргүүтэй төлөөлөгчидтэй цахим хурал зохион байгуулан ажиллав.
ДБНУУ нь Үндсэн хуулиараа уул уурхайн үйл ажиллагааг бүрэн хориглосон, зөвхөн хөдөө аж ахуй, мал аж ахуй, загас агнуур, аялал жуулчлал, экспортоороо эдийн засгаа хөгжүүлж, дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн цөөн хэдэн улсуудын нэг юм. 12 сая гаруй сайн үүлдрийн үхэртэй бөгөөд жилд зөвхөн БНХАУ-д л гэхэд 400 мянган амьд үхэр импортолж байна. ДБНУУ нь АНУ, Европын Холбоо, Япон, БНХАУ гээд олон орны томоохон зах зээлүүдэд сүү сүүн бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн, амьд мал болон бусад төрлийн экспортыг тогтворжуулсан ХАА-н салбарын арвин туршлагатай улс билээ.