Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

SOCIAL POP: Ерөнхий сайдыг авлигатай хийх тэмцлийг дэмжсэн ГАНЦ гишүүн нь Б.Энхбаяр

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 33 секунд
Гэрэл зургийг mpa архиваас

Чуулганы өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийсэн. Тэрбээр энэ үеэрээ "Миний бие өнгөрсөн долдугаар сард “Авлигатай тэмцэнэ гэдэг бол бид өөрөө өөрсөдтэйгээ, мөн намынхаа журмын нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг” гэж хэлж байсныг санаж байгаа биз ээ.

Авлигатай тэмцэхэд намын харьяалал хамаагүй. Авлига бол Монголын төрд голомтолсон хорт хавдар юм. Хорт хавдрыг мэс заслын аргаар өвдөлт өгч, эмчлэхгүй бол архагшин буглаж, эцсийн шатандаа орж, ардчилсан Монгол төрийн аминд хүрэх аюултай.

Хэдийгээр хувь хүний хувьд олон дайсантай болж байгаа ч ард түмний ирээдүйн боломжийг боомилсон авлигын гинжийг таслах нь Монгол Улсын Ерөнхий сайдын журамт үүрэг мөн. Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд авлигатай хийх энэхүү тэмцлээсээ алхам ч ухрахгүйгээр тэмцэх болно гэдгээ дахин илэрхийлье" гэхэд ганцхан гишүүн алга ташин дэмжсэн юм.

Тэгвэл тэр гишүүн хэн бэ хэмээн олон нийт асууж эхэлсэн. Харин тус гишүүн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр байжээ. Тэрбээр өдгөө Хөгжлийн банкийг Хянан шалгах түр хороог ахалж, 166 улстөрч, албан тушаалтнуудын гэрчээр дуудаад байгаа билээ.

“Авлигатай хийх тэмцлээсээ алхам ч ухрахгүй“ гэдгээ мэдэгдсэн Ерөнхий сайдыгаа ГАНЦХАН ГИШҮҮН алга ташин дэмжив
“Авлигатай хийх тэмцлээсээ алхам ч ухрахгүй“ гэдгээ мэдэгдсэн Ерөнхий сайдыгаа ГАНЦХАН ГИШҮҮН алга ташин дэмжив
 
АМРАЛТЫН ӨДРИЙН МЭНД: Улаанбаатарт өдөртөө -12 хэмийн  хүйтэн. Цас орохгүй
АМРАЛТЫН ӨДРИЙН МЭНД: Улаанбаатарт өдөртөө -12 хэмийн хүйтэн. Цас орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.