Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дөнгөж сая цахим хуудаснаа дараах байр суурийг илэрхийллээ.
- Авлига, албан тушаалын хэрэгтнүүд хөөн хэлэлцэх хугацаа завших, хэргээ наймаалцах байдлыг зогсооно
- Албан тушаалтны бүрэн эрхээс хамаарч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаж хэрэг завшдаг байдлыг таслан зогсооно.
- Авлигын хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхгүй. Мөн авлига, албан тушаалын гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй.
- Авлига, ашиг сонирхлын хэрэгт холбогдсон хүнийг төрийн албаны удирдах албан тушаалд ажиллах эрхийг бүх насаар нь хорино. Цаашлаад төрийн албанд ажиллаж буй, хөрөнгө орлогоо мэдүүлдэг ажилтан, албан тушаалтнууд хөрөнгө, орлогоо нотолж чадахгүй бол улсад хураах, өөрийн орлогоос давсан хэмжээний зардалтай амьдарч байгаа хүнийг шалгах ... гэх мэт эрх зүйн зохицуулалтыг яаралтай хийх үүргийг Ерөнхий сайд Хууль зүй, дотоод хэргийн яаманд өглөө гэжээ.