Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Электрон тамхины талаарх шүүлтүүргүй мэдээлэл нь иргэдийг төөрөгдүүлдэг байна

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
8 минут 37 секунд

Техник технологи хөгжихийн хэрээр бүх зүйл электрон хэв маягт шилжжээ. Хуучин хувибараасаа хэд дахин давсан, шинэлэг зүйлс ч олон болж. Өнгө үзэмж, шинж чанар, аюулгүй байдал гээд бүх зүйл боломжит дээд хувилбараараа сайжирч, хүний биед үзүүлэх хор нөлөө ч түүний хэрээр багасаж байгаа нь илт. Түүний нэг бол яах аргагүй электрон тамхи.

Гэвч нийгэмд электрон тамхитай холбоотой худал мэдээлэл ихээхэн тархсан нь иргэдийн зүгээс электрон тамхийг утаат тамхинаас илүү хортой гэх ойлголтыг өгсөн нь нууц биш. Гэсэн хэдий ч электрон тамхи татах хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, тамхинаас гарах шинэлэг аргуудын нэгт зүй ёсоор тооцох нь бий. Түүнээс гадна электрон тамхинаас Онцгой албан татвар авдагүй гэх мэдээлэл байх болов ч үнэн хэрэгтээ нийт 15 хувийн татвар авдаг байна. Иймд бид иргэд электрон тамхины талаар ямар байр суурьтай байдаг болон электрон тамхины тухай мэдэхэд илүүдэхгүй багахан мэдээллээр дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

Электрон тамхийг соёлтой залуусын хэрэглээ гэх болсон байна лээ

Иргэн Ж.Бямбасүрэн "Өөрөө яг тамхи хэрэглэж үзээгүй болохоор яг алийг нь илүү сөрөг нөлөөтэй гэдгийг сайн мэдэхгүй юм. Гэхдээ янжуур тамхи бол мэдээж хэрэг маш их хортой. Гэвч сүүлийн үед электрон тамхийг ч мөн хор уршигтай гэх мэдээлэл гарах болсон. Яг тодорхой мэдээлэл үү үгүй юу гэдгийг хэлж мэдэхгүй юм.

Сүүлийн үед электрон тамхийг эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу гэлтгүй хүн бүр, хаа сайгүй л хэрэглэдэг болчихсон болохоор янжуур тамхинаас ялгаагүй хэрэглээтэй болсон юм шиг санагдсан. Түүнээс гадна үнийн хувьд бас харьцангуй зөрүүтэй шүү дээ. Гэхдээ хэрэглээ бол адил байгаа нь тэр хэмжээний чанартай, аюулгүй гэдгийг илэрхийлж байгаа юм болов уу. Ер нь соёлтой залуусын хэрэглээ гэж хүмүүс яриад байгаа. Энэ ч бас үнэний ортой байх" гэлээ.

Өсвөр насныхны дунд электрон тамхины хэрэглээ их байдаг

Г.Баасанхүү, "Өсвөр насны хүүхдүүдийн дунд электрон тамхины хэрэглээ өндөр байдаг. Учир нь өсвөр насны хүүхдүүд шилжилтийнхээ насан дээр явж байгаа учраас сэтгэл зүйн дарамтад их ордог. Тиймээс электрон тамхи татаж тайвширдаг юм шиг санагддаг. Мөн өсвөр насныхан янжуур тамхи татахаас илүүтэй электрон тамхи татах сонирхол их байдаг. Энэ нь мэдээж өнгө үзэмжийн хувь, үнэрийн хувьд ялгаатай болохоор, мөн илүү соёлтой хэрэглээ учраас сонгодог байх.

Электрон тамхи болон янжуур тамхи хоёр бол мэдээж хэрэг хоорондоо ялгаатай. Ялангуяа янжуур тамхи хүний биед илүү хортой. Олон төрлийн хорт бодис агуулдаг гэж сонсож байсан. Гэхдээ электрон тамхи нь ч гэсэн бага зэрэг хортой байх. Ялгаагүй тамхи шүү дээ. Одоогоор янжуур тамхинаас илүү хортой гэж нотолсон зүйл байхгүй юм билээ" гэв.

Электрон тамхины хувьд дам тамхидалт илүү багатай байх

Иргэн Б.Урангоо "Сүүлийн жилүүдэд электрон тамхи цоо шинээр гарч ирсэн учраас хүмүүс их сонирхож хэрэглэж байгаа байх. Гэхдээ муу зуршил бол хүнд хамгийн хэрэггүй зүйл. Аль ч төрлийн тамхи байсан хүний биед хор хөнөөлтэй. Үнэрийн хувьд электрон тамхи янжуур тамхинаас илүү бага байдаг шүү дээ. Тиймээс магадгүй дам тамхидалтад илүү бага өртүүлдэг байж магадгүй.

Мөн үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээлэл их тархаж байгаа нь хүмүүсийн электрон тамхины тухай ойлголтыг өөрчилж байж магадгүй юм." гэлээ.

Электрон тамхи янжуур тамхинаас арай илүү хор багатай гэж сонссон

Иргэн Д.Тодгэрэл, "Янжуур тамхи бол шууд татаж хэрэглэдэг болохоор хүний биед сөрөг нөлөө үзүүлэх нь тодорхой. Тийм ч учраас илүү удаан хэрэглэхэд хор нөлөөгөө үзүүлэх л байх. Хайрцган дээрээ хүртэл хортой гэдгээ илэрхийлсэн зурагтай байдаг шүү дээ. Харин электрон тамхи янжуур тамхинаас арай илүү хор багатай байх. Гэхдээ мөн л адил тамхины төрөл учраас хүний биед сөрөг нөлөө үзүүлэхийг үгүйсгэхгүй юм" гэсэн юм.

Иргэдийн зүгээс дээрх байр суурийг илэрхийлж байлаа. Электрон тамхийг хүн бүр хэрэглэхэд тохиромжтойн дээр янжуур тамхинаас арай хор багатай түүнээс гадна электрон тамхи нь соёлтой хэрэглээ болсон гэдэгт байр суурь нэгтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Тэгвэл иргэдийн дунд электрон тамхинаас Онцгой албан татвар авдаггүй гэх мэдээлэл тархсан байдаг. Гэвч үнэн хэрэгтээ онцгой албан татвар авдаг байна. Өмнө нь цахилгаан бараа гэх нэршлээр татвар авдаггүй гэх мэдээлэл байгаа нь ор үндэслэлгүй бөгөөд нийт хичнээх хувийн татвар авдаг талаар Гаалийн Ерөнхий газраас тодруулахад дараах мэдээллийг өглөө.

Электрон тамхийг импортоор оруулж ирэхэд 15 хувийн татвар авдаг

Тодруулбал, 2021 оноос эхлэн албан ёсоор "Бусад төрлийн тамхин бүтээгдэхүүн" буюу 24041200 гэсэн гаалийн кодоор бүртгэж оруулдаг болсон. Нийт 15 хувийн татвар авдаг. Харин янжуур тамхийг импортоор оруулахад онцгой албан татвар авдаг. Яагаад гэвэл янжуур тамхи нь импортоор орж ирээд удаан хугацаа өнгөрсөн, түүнээс янжуур тамхинд ОАТ авах хууль эрх зүйн орчин байдаг тул ОАТ авдаг. Одоогоор электрон тамхинд тавигдах ямар нэг хууль байхгүй тул хил гаалийн татвар харьцангуй өөр байгаа юм" гэлээ.

Харин "Электрон тамхи хэрэглэгчдийн холбоо" ТББ-ын ерөнхий зохицуулагч Б.Цогт-Очир хэвлэлийн хурал хийж байх үеэрээ "Хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон сошиал орчинд төрийн байгууллагын ажилчид янжуур тамхины компаниудын гар хөл болж, хэрэглэгчдэд буруу ташаа мэдээлэл тарааж, хэрэглэгчдийн эрх ашиг зөрчсөн гэх ноцтой мэдээллийг явуулж байна. Электрон тамхи нь дэлхийн 100 гаруй улсад худалдаалагдаж, 360 сая хэрэглэгч бий болгож чадсан. Тэр ч байтугай насанд хүрсэн хүний тамхинаас гарахад дэмжлэг болж байгаа бүтээгдэхүүн" хэмээж байсан юм.

Зарим иргэдийн хувьд тамхи нь хорт зуршлын нэгд зүй ёсоор ордог тул бүх төрлийн тамхин бүтээгдэхүүн хүний биед сөрөг нөлөөтэй гэдгийг илэрхийлж байгаа хэдий ч хоруу чанарын хувьд янжуур тамхийг хортой гэж тооцдог байна. Түүнээс гадна цахим орчноор тархах болсон электрон тамхины талаарх баталгаагүй мэдээллүүд нь иргэдийг төөрөгдөлд оруулж буй нь нууц биш аж. Үүнийг ч зарим иргэд баталж байлаа.

Иймд иргэдийг мэдээллийн бодит эх сурвалжаас баримт нотолгоотой мэдээлэлд итгэж байхыг энэхүү сурвалжилгаараа дамжуулан уриалж байгаагаас гадна архи, тамхи гэх мэт хорт зуршлыг тохируулж хэрэглэх, соёлтой хэрэглээг бий болгохыг сайтар анхаарахыг сануулъя.

Өнөөдөр -18 хэмийн хүйтэн байна
Өнөөдөр -18 хэмийн хүйтэн байна
 
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.