Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Цогтгэрэл: Жагсагчдад зориулж төрийн өмч болох СТӨ-ний хаалгыг нээж өгмөөр байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 49 секунд

Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга О.Цогтгэрэл "9 гэрээ ил боллоо. Цаашид дахиад гэрээнүүд ил болох юм байна. Үүний цаана олон гэрээ байгаа. Нефть дамжуулах хоолойн гэрээ, Нүүрс баяжуулах гэрээ, Чалкотой хийсэн гэрээ хаачив. Бүгд тэрбум доллараар яригдана. Одоо ил болсон гэрээнүүдийг тоймлоод үзэхэд л 4 тэрбум долларын урьдчилгаа гэрээ байна. Энэ хэр их мөнгө вэ. "Эрдэнэс Тавантолгой" ХК гэдэг чинь өөрөө жилдээ 1 тэрбум долларын борлуулалт хийдэг компани. Ашиг нь биш. Бүх борлуулалт нь. Тэгэхэд ирэх 4 жилийн бүх гэрээгээ хийчихсэн. Одоо дахиад нууц гэрээнүүд гарч ирвэл магадгүй 10 жил нүүрснээс олох орлогоороо гэрээ хийгээд идээд хуваагаад авчихса гэсэн үг. Тиймээс ард иргэд итгэхгүй байна. Оффтейк гэрээ 2011 оноос эхлэлтэй. Гэтэл гэнэт гараад ирсэн мэт МАН-ынхан пүү, паа хаанаас гараад ирэв гэмээргүй байна.

АН-ын бүлгээс эрх баригчдад шаардлага өгнө. Нэгдүгээрт хүний эрхийн асуудал байна. Гэр бариулахгүй гээд байна. Тиймээс төрийн өмч болох СТӨ-ний хаалгыг нээмээр байна. Жагсагчид коридор, заалыг нь нээж өгмөөр байна. Эмч нар нь байрлаж, ОО нь нээлттэй байх шаардлагатай байх ёстой. Хоёрдугаарт, талбайд сүлжээ унагахаа боль. Эрх баригчид хүний мэдэх эрхэд халдаж байна" гэлээ.

С.Амарсайхан: 340 тонн нүүрс шатсан гэх асуудалд хөндлөнгийн экспертүүдийг оруулж шалгуулна
С.Амарсайхан: 340 тонн нүүрс шатсан гэх асуудалд хөндлөнгийн экспертүүдийг оруулж шалгуулна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.