Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүүрсний хэрэгт холбоотой 2 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай ирүүлснийг прокурор хянаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 8 секунд

Нийслэлийн прокурорын газарт мөрдөх байгууллагаас шүүхэд шилжүүлэх саналтай ирүүлсэн нүүрсний олборлолт, экспорт, боомтын нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой нийт 28 хүнд холбогдох, дараах 2 эрүүгийн хэргийг прокурор хянаж байна.

Тодруулбал, Гашуунсухайт дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч У, Т, Б, Хилийн 0131 дүгээр ангийн Гашуунсухайт боомтын шалган нэвтрүүлэх боомтын орлогч Т, Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын газрын хорио цээрийн хэлтсийн улсын байцаагч Б нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий 15 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын тээврийн хэрэгслүүдийн гаргасан зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байх, ачилтын талбайгаас очир дараалалгүй нүүрс ачуулах зэргээр давуу байдал бий болгосон, хахууль авсан гэх үйлдэлтэй хэргийн хянаж байна.

Түүнчлэн Гашуунсухайт дахь Гаалийн газрын зөрчлийн улсын ахлах байцаагч Э, Хилийн 0131 дүгээр ангийн Гашуунсухайт боомтын хилийн аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх албаны орлогч А, мөн ангийн баримт бичгийн шалгагч У.Д, М.Д, Ж.Д нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий 3 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын тээврийн хэрэгслүүдийг Гашуунсухайт боомтоор БНХАУ-ын Ганц мод боомт руу хил нэвтрүүлэхдээ гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй тээврийн хэрэгслүүдийн хил нэвтэрсэн мэдээллийг мэдээллийн нэгдсэн санд оруулалгүйгээр өмнө нь хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн улсын дугаараар бүртгэж хил нэвтрүүлсэн, хилээр гарах жагсаалтад ороогүй, гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалт хийлгүйгээр улсын хилээр нэвтрүүлж бусдад давуу байдал олгосон, хахууль авсан гэх үйлдэлтэй хэрэг прокурорын байгууллагад хянагдаж байгаа аж.

ШУУД: Б.Ганхуяг нарыг цагдан хорьсон асуудлаар тодруулж байна
ШУУД: Б.Ганхуяг нарыг цагдан хорьсон асуудлаар тодруулж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.