Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ковид-19: Цэргийн анги, нэгтгэл, алба хаагчдад өгөх зөвлөгөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 18 секунд

Дэлхийн зарим орны цэргийн анги, нэгтгэлд коронавирусний халдвар тархаж байгаа тул болзошгүй эрсдлээс сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн яамнаас цэргийн анги нэгтгэлд халдвараас сэргийлэх зөвлөмж заавар олон улсын жишгийн дагуу боловсруулжээ.

Уг зөвлөмж зааварт цэргийн анги, нэгтгэлд болон цэргийн алба хаагчдын сахих дэглэмийг тодорхойлсон байна.

Цэргийн анги, нэгтгэлд:

  • Нийт бие бүрэлдэхүүний халууныг өглөө, оройд үзэх
  • Жагсаал, дасгал сургуулилтын үед 1-1.5 метрийн зай барих
  • Хоолны ширээ, орыг 1-1.5 метр зайтай байрлуулах
  • Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
  • Хичээл, сургалтын танхимын 50 хувийг ашиглахаар ширээ, сандал байрлуулах
  • Агаар сэлгэлт сайн хийх, нэвт салхилуулах
  • Ар гэрийн эргэлтийг хязгаарлах
  • Шим тэжээлтэй хоол хүнсээр хангах
  • Цэрэг, бие бүрэлдэхүүнд хэт ачаалал өгөхгүй, 22:00 цагт амраах
  • Зэвсэг, хэрэгслийг цэвэрлэж халдваргүйжүүлэх
  • Гудас, хөнжил зэрэг зөөлөн эдлэлийг өдөр бүр наранд тавих
  • Хатуу гадаргуу, ариун цэврийн өрөө, усанд орох газар зэргийг тогтмол цэвэрлэх, 1 л усанд 0.25мл белизна хийж халдваргүйжүүлэх
  • Анги нэгтгэлийн эмч, эмнэлгийн ажилтан халдвараас сэргийлэх, эмнэлзүйн шинж тэмдгийн талаар зөвлөмж, сэрэмжлүүлэг бие бүрэлдэхүүнд тогтмол өгөх
  • Зөвлөмж, сэрэмжлүүлгийг ил байршуулах
  • Шинж тэмдэг бүхий сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөө бэлтгэх

Цэргийн алба хаагчдад:

  • Амны хаалт зүүх
  • Гараа савандаж угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
  • Нүүр, нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
  • Бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүй байх
  • Хүн хоорондын зай барих
  • Хоол унд хувааж идэхгүй байх
  • Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух
  • Өглөө, оройд сод, давсны уусмалаар хоолойг ээлжлэн зайлах
  • Тамхи дамжуулж татахгүй байх
  • Хувцас хунараа сольж өмсөхгүй байх
  • Алчуур, цагаан хэрэглэл зэргийг угаах, индүүдэх, наранд хатаах
  • Хэрэглэсэн амны хаалтыг ил задгай хаяхгүй байх
  • 1 л усанд 0.25 мл белизна хийж шал, тавцан, сандал, ор, хаалганы бариул зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх

Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам 

Сонгууль 2020: Хамгийн олон тойрог хэссэн нэр дэвшигчид
Сонгууль 2020: Хамгийн олон тойрог хэссэн нэр дэвшигчид
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.