УИХ-ын дарга Г.Занданшатар Шинэ сэргэлт, эрх зүйн шинэчлэлийн багц хуулийг танилцуулж мэдээлэл хийж байна. Тэрбээр энэ үеэр "УИХ чадамжгүй байна гэж хэн дүгнэсэн юм. Тийм яриа би сонсоогүй. УИХ-ын чадамжийн асуудал сонгуулийн үр дүнгээр тодорхойлогддог. Ард түмний төлөөлөл нь парламент учраас санал шүүмжлэл их байдаг. Тогтвортой байдал төрийн эрхэм чанар. Энэ хэрээр ард иргэдийн эрх ашиг хохирох ямар эрсдэл байгаа вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Ард түмний эрх ашиг бидэнд чухал. Тогтворгүй байдлын бий болгох нь хэнд ашигтай вэ. Эхлээд нотлох ёстой. УИХ бүх чадамжаараа үйл ажиллагаагаа явуулж байгаа" гэв.
“УИХ чадамжгүй байна гэж хэн дүгнэсэн юм. Би тийм яриа сонсоогүй“
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.