УИХ-ын дарга Г.Занданшатар Шинэ сэргэлт, эрх зүйн шинэчлэлийн багц хуулийг танилцуулж мэдээлэл хийж байна. Тэрбээр энэ үеэр "Зоримог шинэчлэлүүдийг хийж байж түгжрэлийг бууруулна гэж хариуцсан сайд, нийслэлийн удирдлагууд үзэж байгаа. Бүгдээрээ түгжрээд ийм их боломжоо алдаж байснаас эдийн засгийн аргаар шийдэх ёстой. Ипотекийн зээл сайн үр дүн гаргасан нь үнэн. Гэхдээ хотын төвд барилгажилт нэмэгдэх нь нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлж байна. Тиймээс ипотекийн зээлийг дагуул хот буюу аймаг орон нутаг руу чиглүүлж, Улаанбаатараас нүүсэн их, дээд сургуулиудыг санхүү, дэд бүтэц, татварын бодлогоор дэмжих хуулийн зохицуулалтыг бий болгох шаардлагатай гэж харж байгаа" гэлээ.
“Ипотекийн зээлийг аймаг орон нутаг руу чиглүүлэх хуулийн зохицуулалтыг бий болгох шаардлагатай“
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.