Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Тансаг зэрэглэлийн автомашин, орон сууц нь төвлөрлийг өдөөгч хүчин зүйл болж буй учир татварыг нэмэгдүүлж, эдийн засгийн хязгаарлалт тогтоох нь зөв“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 22 секунд

УИХ-ын дарга Г.Занданшатар Шинэ сэргэлт, эрх зүйн шинэчлэлийн багц хуулийг танилцуулж мэдээлэл хийж байна. Тэрбээр энэ үеэр "Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэл түүний сөрөг нөлөөллийг бууруулах тухай тусгайлсан хуулийг батлахаар бэлтгэж байна. Иймээс автомашины хэрэглээтэй холбоотой зогсоолын төлбөр, хураамжийг бүсчилсэн хэлбэрээр ялгамжит байдлаар тогтоох шаардлага үүсч байна. Жишээлбэл, зогсоолын төлбөр хотын төвд их, зах руугаа бага байх жишээтэй.

Тансаг зэрэглэлд тооцох автомашин, байр орон сууц нь ердийн хэрэглээнийхээс өндөр татвартай байдаг жишиг Монголд үйлчлэх учиртай. Хотын төвийн үнэтэй байранд үл хөдлөхийн хэт бага татвар төлж байгаад дүгнэлт хийнэ.

Мөн хөрөнгийн татварын шинэчлэл хийж төвлөрөл ихтэй хот суурин газар, автомашины суурь үнэлгээ өндөр байх нь шударга ёсонд нийцнэ. Энэ нь нийт хүн амд татварын дарамт учруулахгүй. Зөвхөн тансаг зэрэглэлийн өндөр үнэтэй хороолол орон сууц төвлөрлийг өдөөгч хүчин зүйл болж буй учраас эдийн засгийн хязгаарлалт тогтоохоос өөр замгүй" гэв.

Г.Занданшатар: Нүүрсний хулгайн асуудлаар өнөөдөртөө багтаж нээлттэй сонсгол явуулна
Г.Занданшатар: Нүүрсний хулгайн асуудлаар өнөөдөртөө багтаж нээлттэй сонсгол явуулна
 
Аймгийн арслан Д.Алтанцоож түрүүллээ
Аймгийн арслан Д.Алтанцоож түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.