Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ: Монголын талаас албан ёсны хүсэлт гаргасан тохиолдолд БНХАУ-ын эрх бүхий байгууллагууд хуулийн дагуу шаардлагатай туслалцааг үзүүлэхэд бэлэн

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 3 секунд

"Нүүрсний хулгайг илчил" жагсаал гурван өдөр үргэлжилсэн. Үүнтэй зэрэгцэн ОХУ-ын цахим орчинд “БНХАУ Монголын Засгийн газарт нүүрсний хулгайн гэмт хэрэгт холбогдсон байж болзошгүй. Мөн нэр бүхий албан тушаалтнуудын нэрсийн жагсаалтыг гаргаж өгсөн” гэх мэдээлэл цацагдсан юм.

Тэгвэл БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин өнөөдөр хэвлэлийн бага хурал хийх үеэрээ ОХУ-ын Төрийн мэдлийн “TASS” агентлагийн сэтгүүлчийн асуусан асуултад дараах хариултыг өгчээ.

Тэрбээр, "Бид нөхцөл байдлын цаад учир шалтгааныг сайн мэдэхгүй. Монголын төр үүссэн нөхцөл байдлыг зөвөөр үнэлж, зохих арга хэмжээг авч чадна гэдэгт итгэлтэй байна. Хэрэв Монголын талаас албан ёсны хүсэлт гаргасан тохиолдолд БНХАУ-ын эрх бүхий байгууллагууд хуулийн дагуу шаардлагатай туслалцааг үзүүлэхэд бэлэн” гэжээ.

ЦЕГ: Жагсаалын үеэр цагдаагийн 13 алба хаагч гэмтсэнээс нэг нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
ЦЕГ: Жагсаалын үеэр цагдаагийн 13 алба хаагч гэмтсэнээс нэг нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
 
Б.Жаргалан: Тэтгэврийн зээл олголтыг анхаарах нь гол шийдэл биш. Монголбанк үндсэн ажлаа хийх ёстой
Б.Жаргалан: Тэтгэврийн зээл олголтыг анхаарах нь гол шийдэл биш. Монголбанк үндсэн ажлаа хийх ёстой
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.